ДОРНОД: Нийт нутгийн 2.3 хувьд дунд зэргийн цөлжилт мэдрэгдэж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 123 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэйгээс 2.3 хувьд нь дунд зэргийн цөлжилт мэдрэгдэж эхэлсэн гэж судалгааны тайланд дурджээ.
Харин 57 хувь нь цөлжилтөд огт нэрвэгдээгүй, 37.5 хувьд цөлжилт сул түвшинд байгаа юм. Тодруулбал, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Баянтүмэн, Матад сумын нутгийн ихэнх хэсэг, Мэнэнгийн тал бүхэлдээ, Халх гол сумын зарим хэсэг цөлжилтөд дунд болон сул хэмжээгээр өртжээ.
Мэнэнгийн тал цөлжилтийн сул буюу дунд зэрэглэлд багтаж байна. 15 жилийн өмнө хийсэн судалгаагаар Мэнэнгийн тал нутаг цөлжилтөд нэн хүчтэй өртөж байгаа гэж үзсэн бол таван жилийн өмнөх судалгаагаар сул түвшинд байна гэж дүгнэжээ.
Манай улсын 1990 оноос цөлжилтийн үйл явцыг үнэлж дүгнэх, зураглах ажлыг хийж эхэлсэн байдаг.
Улаанбаатар