Бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг 46 газарт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:53:07

2015-2016 оны хичээлийн жилийн хугацаанд Эрдэнэбулган сумын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, нүүрс түлээ нийлүүлэлтийн эрхийг сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо, төрийн сангаас 46 иргэн аж ахуйн нэгжид олгожээ.

Заримыг дурьдвал, мах нийлүүлэхийг “Мөнгөн тамир”, “Донгойн хишиг” ХХК, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангахыг “Жаарай” ХХК, төмс хүнсний ногоо авчрахыг “Хангайн ногоон мандал” ХХК, “Хан-Өндөр тээл”, “Угалз мандал” хоршоод, экологийн бүтээгдэхүүн олж ирэхийг бизнес эрхлэгч Б.Эрдэнэсүрэн, С.Оюун-Эрдэнэ, н.Баянмөнх нар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг “Гост трейд”, “Тансаг трейд”, “Бүрэн –Ар”, “Бэрсийн ертөнц”, “Даш-Овоо”, “Тэргүүн сүлд”  ХХК тус тус даан авчээ.

Нийлүүлэх эрх авсан АНН, бизнес эрхлэгчдэд түүхий эд бүтээгдэхүүнээ улирал бүр шинжилгээнд  хамруулж, мах хүнсний ногоо сүү сүүн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний шинжилгээг тогтмол авч хүүхдийн хоол хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлагыг хангаж нийлүүлэлтийн явцад үнэ ханшийг тогтвортой байлгаж тухайн байгууллагатай байгуулсан гэрээгээ зөрчихгүй ажиллахыг үүрэг болгожээ.              

             Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ