Аймгийн ОБГ-ын 40 жилийн ойн спортын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 21:09:07
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 24-р ангийн 40 жилийн ойд зориулсан спортын тэмцээн боллоо.

Энэ сарын 12-13-ны буюу энэ амралтын өдрүүдэд Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 24-р ангийн 40 жилийн ойн хүрээнд Зуунмод сумын албан байгууллагуудын дунд “Волейбол”-ын тэмцээн, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.

Тус тэмцээнд 16 байгууллагын 224 албан хаагч, Ерөнхий боловсролын сургуулийн 192 сурагч, Спорт цогцолборын болон Мон-Гени сургуулийн зааланд хоёр өдөр хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө.

Тэмцээнд эрэгтэйчүүдээс ЗДТГ-ын баг 3 дугаар байр, МСҮТ-ийн баг 2 дугаар бай хүртсэн бол Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүн байранд орсон амжилтаар тэргүүллээ.

Харин эмэгтэйчүүдээс Мэргэжил сургалт үйлдвэрлэл төвийн баг тамирчид 3 дугаар байр, 016 дугаар бригадын баг тамирчид 2 дугаар байр, Хүмүүн цогцолбор сургуулийн баг тамирчид тэргүүн байранд орж шилдгээр шалгарлаа. Нийт багийн дүнгээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баг тамирчид тэргүүлж өргөмжлөл, Цомын эзэн болсон юм. 

Түүнчлэн өсвөрийн “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд 3 дугаар байранд Хүмүүн цогцолбор сургуулийн баг 3  дугаар байранд шалгарсан бол Мон-гени 5 дугаар сургуулийн баг тамирчид 2 дугаар байранд шалгарлаа. Харин нэгдүгээр байранд Хүмүүн цогцолбор сургуулийн нэгдүгээр баг шалгарлаа.

Үүнээс гадна эмэгтэйчүүдээс Хүмүүн цогцолбор сургуулийн нэгдүгээр баг тамирчид 3 дугаар байранд, Мон-гени 5 дугаар сургуулийн баг 2 дугаар байранд, Хүмүүн цогцолбор сургуулийн баг нэгдүгээр байранд тус тус орж цом, медаль, мөнгөн шагналын эзэд болцгоолоо.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ