"Залуучуудын хөгжил ба Бидний оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-15 20:00:46
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт УИХ-ын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд Н.Номтойбаярын санаачилсан УИХ-д өргөн барьж байгаа Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Тус хэлэлцүүлэг аймгийн 27 суманд зэрэг явагдсан бөгөөд залуус өөрсдийн дуу хоолойгоороо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нэг ёсны тэдний чөлөөт индэр болж чадсан гэдгийг ГБХЗХ-ийн газрын менежер Э.Ганхуяг онцолсон юм.

Залуучуудын хөгжлийн тухай хууль нь 8 бүлэг, 26 зүйлтэй, үндсэн 4 ухагдахуунтайгаар хэлэлцэгдэж байгаа аж. Төв аймгийн Зуунмод суманд болсон хэлэлцүүлэгт зорилтот болон Төрийн байгууллагуудын төлөөлөл болсон 75 залуус хамрагдлаа. Тэдгээр залуус хэлэлцэгдэж байгаа хуулинд өөрсдийн саналаа илэрхийлж байсан бөгөөд уулзалтанд өндөр ач холбогдол өгч байсан юм.

Залуус тэдний нийгмийн асуудал, хөгжих боломж бололцооны талаар болон үүрэг хариуцлагын чиглэлийн асуудлыг илүү нарийн болгох, хүүхдээ харж байгаа залуу ээж нараас гадна ажлын байрны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн талаар ГБХЗХГ-ийн менежер Э.Ганхуяг хэлж байлаа.

Тус хуулийн хэлэлцүүлгээс гарсан залуусын санал санаачилгыг энэ сарын 20-нд нэгтгэж холбогдох газар нь явуулна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ