Хүй долоон худагт Цанын бааз нээн ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-15 15:04:52

Хүй долоон худагт “UB Resort” нэртэй цанын бааз нээн ажиллуулахаар болсон байна. “Монгол наадам цогцолбор”-ыг өргөжүүлж, дөрвөн улирлын турш байнгын үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгын хүрээнд тус цанын баазыг байгуулж иргэдэд үйлчлэх юм. 

Энэ өвлийн хувьд цанын баазад цана, чаргаар гулгаж болохын зэрэгцээ мөсөн гулгуурын талбайгаар үйлчлүүлж, мөсөн шагай тоглох боломжийг бүрдүүлнэ. Харин ирэх жилээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Хүй долоон худгийг орчин үеийн стандартад нийцсэн цанын бааз болгохоор төлөвлөж, холбогдох ажлуудыг хийж эхлээд байна.

Энэхүү шинээр нээгдэх цанын бааз нь нийслэлийн иргэдэд харьцангуй хямд, аюулгүй, тохь тухтай үйлчилгээ үзүүлнэ хэмээн “Монгол наадам цогцолбор”-ын удирдах ажилтнууд онцолж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ