Олон улсын дуучид, хөгжимчид чансаагаа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-14 17:20:58

Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын II уралдаанд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Казахстан, ОХУ-ын Буриад улсын нийт 60 гаруй уран бүтээлч өрсөлдөнө.

Энэ сарын 15-23-нд Улаанбаатар хотноо болох тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, ХБК, “Б.Шарав сан” ажиллаж байна.

Энэхүү уралдаан нь залуу уран бүтээлчдэд харилцан туршлага солилцох, авьяас билэг ур чадвараа сорих боломж олгох, гоц чадварлаг, өсөх ирээдүйтэй мэргэжлийн залуу дуучин, үндэсний хөгжимчдийг тодруулах, улмаар хөгжмийн зохиолчийн туурвисан “Чингис хаан” дуурь болон орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын  уран бүтээлийг олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.

Уралдаанд Үндэсний хөгжимчдийг морин хуур, хуучир, ёочин, ятга, лимбэ, шударга хөгжмөөр, Мэргэжлийн дуулаачдыг сопрано, мецусопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар шалгаруулах аж.

Шагнал гардуулах  ёслолын ажиллагаа энэ сарын 23-нд  УДБЭТ-ын тайзнаа болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ