Яруу найрагч Х.Даянгийн мэндэлсний 75 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:33:29

Баян-Өлгий аймгийн  Өлгий, Улаанхус сумуудад МЗЭ-ийн ахмад гишүүн агсан яруу найрагч, сэтгүүлч Х.Даянгийн мэндэлсний 75 жилийн ойг тэмдэглэв.

Нэрт найрагчийн Д.Даврен, Д.Арасанбек нарын хүүхдүүд МЗЭ-ийн тус аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан ойн хүрээнд яруу найргийн уралдаан зохиож, түүний төрсөн нутаг Улаанхус сумын М.Зайсановын нэрэмжит бүрэн дунд сургуулийн номын санг Х.Даянгийн нэрэмжит болгон тохижуулав. Яруу найргийн уралдаанд Р.Шынай, Х.Жандос, З.Рысбек нар эхний гурван байрыг эзлэв.

Энэ ойд Казахстаны авъяаслаг яруу найрагч Н.Руслан, дуучин Н.Ерлан нар урилгаар оролцож уран бүтээлүүдээсээ сонирхууллаа. Н.Руслан дорнын их найрагч Б.Явуухулангийн «Тэхийн зогсоол» дууль, Р.Чойномын «Архи» шүлгийг казах хэл дээр орчуулан 2014 онд хэвлүүлсэн «Ар-Рух» номондоо оруулсан байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ