Хөнгөлөлттэй олгогддог эмийн хугацааг өөрчлөхийг хүсчээ

Орон нутагт | Орхон
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:24:56

Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг сар бүрийн тавнаас хойш борлуулах хүсэлт гарчээ. Учир нь тэтгэврийнхээ мөнгийг аваагүй үед эм дуусч байна гэж ахмадууд гомдоллож байна.

Ахмадуудын тэтгэвэр сар бүрийн таванд  олгогддог.  Мөнгөө аваад байнга хэрэглэдэг эмээ авах гэтэл ердөө хоёр хоног түгээгээд дуусчихсан гэж эмийн санч нь  хэлдэг байна.  

Орхон аймагт 134 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр борлуулдаг 16 эмийн сан бий. Тэд Нийгмийн даатгалын сангаас санхүүждэг. Үүнд улсын төсвөөс жилд 418 сая төгрөг төсөвлөдөг байна. Нийт эмийн 33-83 хувь нь 18000-100 мянган төгрөг хүртэлх хөнгөлөлттэй байдаг юм. Иймд ахмадууд тэтгэвэрээ аваад шууд эмийн сан зорьдог ч харамсалтай нь даралтынхаа ч эмийг авч чадахгүй байх тохиолдол цөөнгүй гардаг байна.  Нийгмийн даатгалын хэлтэст эм олгох хугацааг нь өөрчилж өгөхийг хүсчээ. Харамсалтай нь энэ нь боломжгүй ажээ. Нийгмийн даатгалын Эрүүл мэндийн сан нь эмийн сангуудад сард 5-43 сая төгрөгийн нөхөн олговор олгодог юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ