Улаангом- Улаанбаатарын замыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-14 14:09:14

Увс аймгийн Улаангомоос Улаанбаатарын чиглэлд өчигдөр явах хуваарьтай байсан “Ач буян трайвел” компанийн 45 хүний суудалтай том оврын автобус өнөөдөр өглөөний 10 цагт хөдөллөө.

Завхан аймгийн Нөмрөг, Сонгино чиглэлийн зам цасан шуургатай байсан тул тээврийн хэрэгслээр холын замд гарахыг ОБГ-аас хориглосон байсан юм. 

Улаанбаатар-Увс-Улаанбаатарын чиглэлд “Түмэнд нээлттэй хязгаарынхан”, “Ач буян трайвэл” гэсэн хоёр компани том оврын автобусаар хүн тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм. Үүнээс “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани нь орон нутгийн компани билээ.

Сүүлийн өдрүүдэд Увс аймгийн ихэнх нутагт цас ихээр орж байгаа бөгөөд орон нутгийн чанартай зарим зам даваанууд хаагдсаныг аймгийн Онцгой байдлын газрынхан очиж нээсэн байна.

Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот хооронд том оврын автобусаар хүн тээвэрлэх үйлчилгээ өдөр бүр хоёр талаасаа явдаг юм.

Б.Батхүү                          

 

Холбоотой мэдээ