Голден Гран при-д манай 11 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-14 11:01:54

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 24-26-нд чөлөөт бөхийн Голден Гран при олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болж шилдгүүдээ тодруулна.

Арав дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 7, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 11 бөх уригджээ. Нэр зааж уригдсан бөхийг тухайн орноос өөр бөхөөр сольж болох юм. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медальтанд 3 мянга, хүрэл медальтанд 1 мянган ам.долларын урамшуулал олгодог.

Манай уригдсан бөхчүүдийг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д Б.Батзориг, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нарыг сонгожээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ