Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангаж оролцохыг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Төв аймгийн хэмжээнд таван жолооч тутмын нэг нь зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа талаар Замын Цагдаагийн Тасгаас мэдээлж байна. Энэ нь халтиргаа гулгаа ихэс ч байгаа болохоор авто осол гаргах хүчин зүйлсийг дагуулж байгааг тэд анхаарууллаа.
Төв аймгийн хэмжээнд цаг агаар хүйтэрч халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотой жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл, зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохоос урьдчилан сэргийлэх тал дээр анхааран олон ажлуудыг зохион байгуулсан талаараа Төв аймгийн ЗЦТасгийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Э.Болдмандах хэллээ.
Түүнчлэн Замын Цагдаагийн хяналтын постууд болон сумдын хэсгийн төлөөлөгч нар, цагдаа зохицуулагч нартай байнгын холбоотой ажиллан хяналт шалгалтыг эрчимжүүлж замын арчилгаан дээр анхаарч ажилласан талаараа онцолж юм.
Өнгөрсөн 7 хоногт зам тээврийн осол, хэргийн 10 мэдээлэл хүлээн авч шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт ослын газарт үзлэг хэмжилт хийж, нэг гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж үлдсэн гомдол мэдээллүүдийг шалгаж байгаа аж.
Жолооч та замын хөдөлгөөндөө сонор сэрэмжтэй оролцож, өвлийн дугуйгүй бол тээврийн хэрэгсэл барихаас татгалзах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Төв аймгийн ЗЦТасагаас анхаарууллаа.
Т.Есүхэйтөмөр