Хөдөлмөрийн чавдар алдсан даатгуулагчдын хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ2016 оны эхний 10 сарын байдлаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдын асуудлаар 39 удаа хуралдаж 2107 хүний асуудлыг шийдэж ажилласан байна.
Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын сайдын А/252, А/74 тоот хамтарсан тушаалаар энэ оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөж байгаа хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох заавар заалттай холбоотой зарим нэг заалтыг эргэж авч хэлэлцэх шаардлага тулгарч байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Дээрх асуудалтай холбоотой Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр болж өндөрлөсөн юм. Хэлэлцүүлгийг эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Хандсүрэн, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн комиссын магадлагч эмч Т. Лхагвадорж нарын бүрэлдүүхэнтэйгээр зохион байгууллаа.
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар болон өрхийн эмч нар, аймгийн эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комисс, эрүүл мэнд нийгмийн даатгалын ажилтнууд оролцлоо.
Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн осол, гэмтэл үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад хөдөлмөрийн зохицуулалт хийх үйл ажиллагаа явуулдаг болохоор иргэдийнхээ санал гомдол, нөхцөл байдлын дагуу өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэдгийг ЭМНДХ-ийн магадлагч эмч Ж.Оюунчимэг онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр