Ахмад настныг асарсан 1251 иргэнд 700 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгожээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 13:03:56

Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оны байдлаар тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангүй 62 ахмад настанд 77 сая төгрөгийн тэтгэвэр олгосон байна.

Мөн 743 ахмадыг дотоодын рашаан сувилалд амарч сувилуулахаар 148 сая, 794 ахмадад ортопедийн хэрэгсэл хийлгэсэн зардалд 257 сая, 304 ахмадад орон сууц, түлшний 45.6 сая төгрөгийн хөнгөлөлт, тусламж олгосон  байна.

Мөн ахмад настныг асарч байгаа 1251 иргэнд 717.8 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлийн төслийн хүрээнд 27 ахмадад 15 сая, сэргээн засах өдрийн үйлчилгээнд 306 ахмадад 36.0 сая төгрөгийн дэмжлэгийг Халамж үйлчилгээний хэлтсээс үзүүлжээ.

Түүнчлэн Эх орны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд одоо амьд сэрүүн байгаа 12 ахмад дайчдадаа ялалтын 70 жилийн ойн медаль гардуулж, тус бүрт 300 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ