Дугаарын хязгаарлалтыг өвлийн бүсчлэлд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-12 12:30:54

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийн дагуу улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих юм байна.

Түүнчлэн дугаарын  хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийжээ. Өвлийн бүсчлэлд зарим замыг хассан байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ