Орос-Хятадын худалдааны эргэлт өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-11-08 15:03:08

БЭЭЖИН. /TASS/. ОХУ болон БНХАУ хооронд хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ энэ оны эхний 10 сарын байдлаар 0.5 хувиар өсч, 56.2 тэрбум долларт хүрсэн байна гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар тайландаа дурджээ.

Хятадаас ОХУ руу хийж байгаа экспортын хэмжээ мөн хугацаанд 5.9 хувиар өсч, 30.1 тэрбум долларт хүртсэн бол импорт 5.2 хувиар өсч, 26.1 тэрбум долларт хүрсэн байна.

Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 64.2 тэрбум доллар болж, 27.8 хувиар буурч байв. Өнгөрсөн онд Хятадаас ОХУ руу хийж буй экспортын хэмжээ 34.4 хувиар буурч, 32.9 тэрбум доллар болж байсан бол импорт 19.1 хувиар буурч, 31.4 тэрбум доллароор хэмжигдэж байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ