“Алтан дээвэр”-ийг ашигласны төлбөрөөс Канадыг чөлөөлнө гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 28 /TASS/. Канад улс АНУ-ын бүрэлдэхүүнд орвол “Алтан дээвэр” (Golden Dome) пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборыг ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Канадын тал манай “Алтан дээвэр” системд нэгдэхийг ихэд хүсэж байгаа. Хэрвээ тэд бие даасан улс хэвээр үлдвэл үүний өртөг нь 61 тэрбум доллар болно. Харин 51 дэх муж улс болж нэгдвэл энэ зардлыг тэглэнэ гэдгийг би хэлсэн” гэж Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичсэн байна. Түүний хэлснээр, Канадын тал энэ саналыг судалж байгаа аж.
Пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” (Golden Dome) нэртэй шинэ цогцолборыг байгуулах шийдвэр гаргаснаа Д.Трамп энэ сарын 20-нд мэдэгдсэн юм. Түүний засаг захиргаа уг төсөлд 175 тэрбум ам.доллар зориулахаар төлөвлөжээ.
.