Наймдугаар сургуулийн “Б” корпусын засварын ажил 40 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 15:27:14

Өнгөрөгч мягмар гаригт Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн сумын зургадугаар сургуулийн “Б” корпусын засварын ажилтай танилцлаа.

Хэрлэн сумын зургадугаар сургууль нь суралцагчийн тоо цөөрч, анги дүүргэлт хангалтгүйгээс үүдэн санхүүгийн алдагдалд орсон тул Хэрлэн сумын наймдугаар сургуультай өнгөрөгч 9 дүгээр сард нэгтгэсэн билээ. Иймээс зургадугаар сургуулийн барилгыг наймдугаар сургуулийн “Б” корпус буюу бага сургууль болгон ашиглуулахаар шийдвэрлэж, хичээлийн байрны стандартад тавигдах шаардлагад нийцүүлэн засварлаж байгаа юм.

Засварыг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр тендерт шалгарсан “Баян луу” ХХК 55.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж одоогоор засварын ажил 40 хувьтай, хичээлийн 2 дугаар улирал буюу 11 дүгээр сарын 10-ны өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн захирал Л.Баттулга Засаг даргад танилцууллаа. Тус бага сургуульд 27 анги буюу 700 гаруй сурагч 14 хичээлийн танхимд 2 ээлжээр хичээллэх юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ