Хорин жил цуглуулсан номоороо үзэсгэлэн гаргав

Орон нутагт | Орхон
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:10:01

“Эрдэнэтийн хөгжил Бидний зүтгэл” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Энхтайван өөрийн 20 жил цуглуулсан 10 мянга гаруй номоороо үзэсгэлэн гаргалаа.

Үзэсгэлэнд тавигдсан номын дийлэнх нь хятад, англи хэл дээрх түүх, уран зохиолын ховор ном байгаа нь уншигчдын сонирхлыг ихэд татсан юм. Номын үзэсгэлэн “Эрдэнэт арт галерей”-д долоо хоног гарах бөгөөд ном унших сандал, ширээ бэлдсэн байна. Гурав дахь жилдээ гарч буй номын үзэсгэлэн энэ удаа “Номыг зөвхөн өөрөө уншихын тулд биш бусдад уншуулахын тулд цуглуулдаг” гэсэн уриан дор гарч байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ