Италид газар хөдлөлтийн улмаас 15 мянган хүн орон гэргүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-01 11:57:07

РОМ. /KAZINFORM/. Италид өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн орой 1980 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 15 мянга гаруй хүн орон гэргүй болсон тухай тус улсын Иргэний хамгаалалтын газар мэдэгдлээ.

Өнгөрсөн наймдугаар сард 300 орчим хүний аминд хүрсэн газар хөдлөлт болсон тус улсын төвийн нутгийн ойролцоо буюу Норча хот орчимд 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 20 хүн гэмтэж бэртэн, эд материалын их хэмжээний хохирол учирчээ.

Тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци яаралтай хуралдаан зарлаж, хотыг сэргээн босгох арга замуудыг хэлэлцэж байна.

Тэрбээр хэлэхдээ “орон гэргүй болсон хүмүүсийг байрлуулах чингэлгүүдийг 12 дугаар сар гэхэд бэлэн болгоно. 2017 оны дунд үе гэхэд оршин суугчдыг шинэ модон орон сууцны байшинтай болгоно” гэж амлалаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ