БАЯНХОНГОР: Цахим хэрэглээний соёл, боловсролыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас хамтран "Хүүхдэд үл тохирох контентын хязгаарлалт ба цахим орчны ёс зүй" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах, аюулгүй хэрэглээг дэмжих асуудлаар оролцогчдын санал бодлыг сонсох, шийдэл боловсруулах зорилготой тус хэлэлцүүлэгт орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, фэйсбүүк пэйж, группийн админуудын төлөөлөл оролцов. Тус үйл ажиллагаагаар талууд хүүхдэд зориулсан цахим аюулгүй байдал, ёс зүйн асуудлаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус хэлэлцүүлгийн төгсгөлд цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цахим хэрэглээний соёл, боловсролыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг талууд байгуулахаар тохиролцов.