Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын төлөөх тоглолт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-04-04 17:00:04

ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /TASS/. Эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн аварга, Хятадын тамирчин Жү Вэнжүн, аварга цол горилж буй түүний нутаг нэгт шатарчин Тан Жүни нар дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтын эхний өрөгт тэнцсэнээр онооны харьцаа 0,5:0,5 боллоо. 


Шанхай хотноо өчигдөр болсон эхний өргийн тоглолтод Жү Вэнжүн цагаанаар, Тан Жүни хараар нүүсэн байна. Хоёр дахь өргийн тоглолт өнөөдөр болно.


Өдгөө 34 настай Жү Вэнжүн 2018 оноос хойш аваргын титмийг эзэмшиж байгаа бол 33 настай Тан Жүни 2017 онд дэлхийн аварга болж байсан юм. 


Эмэгтэйчүүдийн аваргын титмийн төлөөх тоглолт сонгодог шатрын дүрмээр 12 өрөг үргэлжлэх ба тэнцсэн тохиолдолд түргэн тоглолтоор дөрвөн өрөг тоглоно. Түргэн тоглолтод тэнцвэл блиц тоглолтоор аваргыг тодруулна. Тоглолтын шагналын сан 500 мянган евро юм.



Холбоотой мэдээ