ОРХОН: Эмнэлгийн ажилтнуудын дунд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-04 09:28:55

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалт дадлагыг тогтмол хийж ирсэн. Эрүүл мэндийн байгууллагын хамгийн эрхэм зорилгын нэг бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх явдал юм.


Тус эмнэлэгт хийж байгаа хагалгааны тоо, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байгаа учраас үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ удаа Хагалгаа ариутгалын нэгдсэн тасаг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тасаг хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулаа.


Өдөрлөгт БОЭТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын алба, сувилахуйн алба, тархвар судлаач эмч болон мэс засал, нүд чих хамар хоолой эрүү нүүр, төрөх-эмэгтэйчүүд, хагалгаа-ариутгалын нэгдсэн тасгийн сувилагч нар оролцож хагалгаа ариутгалын тасгийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.


Мөн энэ өдөрлөгийн үеэр тасгуудын хагалгааны өмнөх бэлтгэл, халдвар хамгааллын мөрдөлтөд хийсэн үнэлгээний дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан тулгамдсан асуудлаа ярилцаж шийдэх арга замыг тодорхойллоо.




Холбоотой мэдээ