ExxonMobil компани нефтийн том орд илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2016-10-28 12:30:49

МОСКВА. /TASS/. Америкийн ExxonMobil компани Нигерийн эргийн орчимд нефтийн томоохон орд илрүүлснээ зарлалаа.

Шинээр илрүүлсэн орд 0,5-1 тэрбум баррель газрын тосны нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. "ExxonMobil Exploration Company" компанийн захирал Стефен Гринли энэ талаар ярихдаа “бид хайгуулын үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд ордыг ашиглах талаар манай түншүүд болон тус улсын эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.  

ExxonMobil бол дэлхийн нефть олборлолтын салбар дахь хувийн хэвшлийн хамгийн том компаниудын нэг бөгөөд түүний хувьцааны ихэнхийг хөрөнгө оруулалтын сангууд болон  хөрөнгө оруулагч хувь хүмүүс эзэмшдэг ажээ.

Тус компанийн хайгуул хийн илрүүлсэн газрын тосны нөөцийн хэмжээ 22,4 тэрбум баррелиар хэмжигдэж байна.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ