Нийслэлд ирэх намраас шинэ 16 стандартыг мөрдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. НИТХ-аар иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахаар хотын стандартуудыг шинэчлэн баталсан бөгөөд шинэ 16 стандартыг 10 дугаар сарын нэгнээс мөрдөж эхэлнэ.
Одоогоор 2022 онд 38, 2023 онд 14 стандарт батлуулсныг хэрэгжүүлж байгаа билээ.
Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт
хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од ярихдаа, “Нийслэлд
үйл ажиллагаа явуулж буй
хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх үүрэгтэй. Шинээр мөрдөх журмын дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны нийт
байгууллагууд хотын стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах” боломжтой болсон.
Хотын стандартыг төлөвлөлт, гүйцэтгэл, хүлээн авах, ашиглалт гэсэн дөрвөн үе
шатаар мөрдүүлж, хэрэгжүүлдэг. Тухайлбал,
төлөвлөлтийн үе шатанд тендерийн баримт бичиг, архитектур төлөвлөлтийн
даалгавар, ажлын зургаас нь эхлээд хотын стандартыг тусгаж, энэ дагуу бүтээн байгуулалт хийж байна. Дараагийн ээлжид есөн дүүргийн холбогдох байгууллагатай хамтран тухайн онд төсвийн
хөрөнгөөр хийж буй тохижилт,
бүтээн байгуулалтын мэдээллийг авч, зөвлөн туслах, гүйцэтгэгч байгууллагын
инженер, техникийн ажилтныг хотын стандартыг мөрдүүлэх арга зүйгээр хангаж байна”
гэлээ.
Шинээр мөрдөх
стандартад:
-Оршуулгын
газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
-Ундны
усны эх үүсвэрийн хамгаалалтад тавих шаардлага
-Зуслангийн
бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд
тавих ерөнхий шаардлага
-Хөв
цөөрөм үүсгэх, хур тунадасны
усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавих шаардлага
-Ерөнхий
боловсролын сургуулийн барилгын гадна, дотно засалд тавих шаардлага
-Сургуулийн
өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна, дотно засалд тавих шаардлага
-Эрчим
хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
-Хүүхдийн
зуслангийн гадна орчинд тавих ерөнхий шаардлага
-Нийтийн
эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
-Орон
сууцны барилгын дулаалга, гадна фасад, дээврийн ажилд тавих шаардлага
-Нийтийн
тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавих ерөнхий шаардлага
-Хотын
авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
-Авто зам,
замын байгууламжийн засвар арчлалтад тавих шаардлага багтаж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.