БУЛГАН: Хүрлийн үеийн ур хийцийг шингээсэн Тэшигийн буган хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-14 13:34:50

Булган, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Тэшиг сумын төвийн баруун талд Малтуур толгойн зүүн өмнөх дөрвөлжин булшны дэргэд хавтгайгаараа ойчсон урт богино хэмжээтэй хоёр хөшөө бий.


Хөшөөний урт нь 2.60 см, өргөн нь 63 см, зузаан нь 29 см бөгөөд дээш харсан хавтгай тал дээр нь дороо иштэй дугуй тамганы дүрсний дор буган хөшөөний сонгодог дүрслэлээр загварчлан урласан дөрвөн буга, эвхэрсэн жижиг согоо хоёрыг дээш чиглүүлэн сийлжээ.


Богино хэвтээ хөшөөний урт нь 1.90 см, өргөн нь 56 см, зузаан нь 23 см бөгөөд дээш харсан хавтгай дахь бугуудын хагас дүрслэл чулуунаасаа ховхорч үрэгдсэн бөгөөд дээшээ чиглэлтэйгээр загварчлан урласан хоёр бугын дүрс үлджээ. Босоо биш хэвтээ тул газар руу доош хандсан талдаа ямар сийлбэр дүрслэлтэй нь тодорхой ажээ.


Эдгээр буган хөшөө тухайн он цагийн ур хийцийг шингээснээрээ хүрлийн үед холбогддог юм.

Холбоотой мэдээ