Нутгийн 80 орчим хувь нь цастай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгааг нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хээрийн цасны хэмжилтийн мэдээнд тэмдэглэжээ.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы
Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг,
Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт
1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байв.
Зудын одоогийн нөхцөл байдлыг үнэлэхэд, 10 аймгийн 30 сум цагаан зудын,
16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байгаа аж.