ОРХОН: Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулан маркийн үзэсгэлэн гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан аймгийн Нутгийн удирдлагын ордонд Орхон аймгийн ИТХ, “Марканд мөнхөрсөн монгол марк мину” хамтран үзэсгэлэн гаргалаа.
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ үндсэн хууль батлагдсан бөгөөд энэ өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон олон ажил зохион байгуулдаг. Энэ жил үндсэн хуулийн өдөрт зориулан хүчит бөхийн барилдаан, үндсэн хууль батлагдсан анхдугаар их хурлын депутатуудтай уулзалт зохион байгуулсан бол өнөөдөр маркийн цуглуулгаар үзэсгэлэн гарган,олон нийтэд танилцуулж байна.
Монгол Улсын хэмжээнд 4500 гаруй марк гаргасан байдаг бөгөөд үүнээс 20 гаруй нь Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан онцгой марк байдаг байна.
Монгол Улсын анхны туг далбаа, шинэ сүлдний танилцуулга зэрэг он оны дараалалтай маркийн цуглуулгаас үзэсгэлэн бүрдэж байна.






