Нөмрөгийн дархан цаазат газар тахийн шинэ сүрэг бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-13 17:54:51

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Прагийн амьтны хүрээлэнгийнхэн Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай үзэглэсэн хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр эцэслэн батлав.


Энэхүү хамтын ажиллагааны гэрээний гол зорилго нь Монгол Улсын зүүн хэсэгт орших Дорнод аймгийн Нөмрөгийн ДЦГ дахь Сүмийн хоолойд тахь сэргээн нутагшуулах ажлыг зохицуулахад оршиж байгаа ажээ. Тус гэрээний хүрээнд тахь нутагшуулах төвийг барих юм.


Ташрамд сонирхуулахад, манай улсад нутагшиж буй тахийн тоо хоёр жилийн өмнөх тооллогоор 1000 давсан тухай мэргэжилтнүүд мэдээлж байсан билээ. 



Холбоотой мэдээ