СЭЛЭНГЭ: Төрөлжсөн олимпиадаас хос алтан медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орос хэлний улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны 9-р ангийн
төрөлд хос алтан медаль хүртлээ.
Тодруулбал, 9-р ангийн сурагчдын төрлийн энгийн ангилалд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын
Спортын бүрэн дунд сургуулийн 9б ангийн сурагч Я.Анужин алтан медаль.
Мөн 9-р ангийн сурагчдын төрлийн гүнзгий ангилалд тус сургуулийн 9а ангийн сурагч Э.Буянхишиг алтан медаль хүртсэн байна.
Олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг багш Ө.Нямзаяа бэлтгэсэн байна.