ХӨВСГӨЛ: ИТХ-ын ээлжит II хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан эхэллээ.
Тус хуралдаанаар иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай, 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай, "Орон нутгийн өмчийн хөрөнгө худалдах, дуудлага худалдаа зохион байгуулах журам"-ын хэрэгжилт, үр дүн, "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам"- ын хэрэгжилт, үр дүн "Хоршоог хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилт, үр дүнгийн тухай хэлэлцэнэ.
Мөн "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх" аймгийн дэд
хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, "Нээлттэй Хөвсгөл" хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, аймгийг хөгжүүлэх таван жилийн 2021-2025
оны үндсэн чиглэлийн 2024 оны биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, аймгийн Засаг даргын 2021-2024
онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх
тухай зэрэг 12 асуудлыг хэлэлцэнэ
гэж Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж танилцууллаа.