Төв аймгийн сонгогчид 64.53 хувийн ирцтэйгээр сонгуульд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-20 00:58:23
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмээнд 22 цагийн эцсийн дүн мэдээгээр нийт 60156 сонгогч санал өгөхөөс 38812 сонгогч саналаа өгч ирц 64.53 хувьтай гарлаа. Үүнээс аймгийн хэмжээнд нийт 27 сум бүгд ирцийнхаа хэмжээгээр 50 буюу түүнээс дээш хувийг үзүүлсэн юм. Харин 6 хэсэгт ирцийн хэмжээ тэнцсэн учраас сонгуулийн тухай хуулийн дагуу дахин саналын хуудас хэвлэж нөхөн сонгууль явагдах болж байна.

Мөн хэсгийн хороодод хамгийн бага ирцийг үзүүлж байсан Зуунмод сумынхан сонгуульдаа харьцангүй идэвхитэй сайн оролцлоо гэж Төв аймгийн Зуунмод сумын Сонгуулийн хорооноос мэдээллээ. Тодруулбал 17 цагийн байдлаар Зуунмод сумын нийт 7 хэсэг тус бүр 50 буюу түүнээс дээш хувийг үзээлээгүй байсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн 22 цагийн мэдээгээр Зуунмод сумын сонгогчид ирцийхаа 50-иас дээш хувийг үзүүлсэн байна.

Түүнчлэн одоогоор сумдын сонгуулийн дүнг баталгаажих тогтоол шийдвэр ирээгүй учраас аль нам эвсэл ялалт байгуулсан талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж Төв аймгийн сонгуулийн хороон дарга М.Отгонбат хэллээ. Маргааш буюу 2016 оны 10 сарын 20-ны өдөр сумдуудаас сонгуулийн нэгдсэн мэдээ, саналын тооллого зэрэг ирсэний дараа сонгуулийн хороо хуралдаж нам эвсэлүүдийн талаар эцсийн тогтоол шийдвэр гарна гэв.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ