Сонгуулийн үеэр архи зарахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-19 13:54:22

   Сумын ИТХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан Увс аймгийн Засаг дарга захирамж гаргаж, энэ сарын 18-20-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

    Энэхүү захирамж энэ сарын 17-ны өдөр гарсан бөгөөд аймгийн Цагдаагийн газрыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Иймээс архи, согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүр, үйлчилгээний төвүүд, энэ төрлийн үйлилгээ эрхэлдэг вар, рестораныг ард иргэдэд архи согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

   Хэрвээ хориглосон өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаж, үйлчилсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ