ХӨВСГӨЛ: Тусгай хэрэгцээтэй иргэдийн төв номын сантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-18 15:29:28

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр өдөрт 30 гаруй сард 500 орчим иргэн тогтмол үйлчлүүлж байна.


Тус төвийн хамт олон нэг өрөөг иж бүрэн тохижуулан ном бэлэглэх хандивын аяныг өрнүүлэн иргэдийн хандиваар 1000 гаруй фондтой номын сантай боллоо.


Номын санд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 300 гаруй брайл ном, сонсдог ном, үлгэрийн, уран зохиолын, түүхийн зэрэг төрөл бүрийн номтой болжээ.


Номын санд сул хараатай иргэдэд зориулсан тод харуулдаг, томруулдаг тусгай дэлгэцийг байршуулсан байна.


Номын хандив үргэлжилж байгаа бөгөөд бүх насныханд зориулсан номуудыг бэлэглэх боломжтой гэдгийг Сэргээн засахын албаны дарга Д.Цолмон хэлж байлаа.


Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.







Холбоотой мэдээ