Баруунтуруун сум бетон замтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-17 17:37:44

Увс аймгийн Баруунтуруун сум төв гудамжиндаа 8 метрийн өргөнтэй, 500 метрийн урттай бетонон зам шинээр тавьж байна.

Энэхүү замыг барихад Сангийн сайдын багцаас 50 сая төгрөг шийдэж өгсний дагуу “Мөнхжим өргөө” компани гүйцэтгэж байна. Ирэх дөрван жилд энэ замыг 5 км болгон уртасгах аж.

Өмнө нь Төрийн өмчит “АЗЗА” компани 100 сая төгрөгөөр шар шавран зам тавьсан бөгөөд энэ нь бороо хур орсон үед хүн амьтан, унаа тэрэг явах боломжгүй болж муудан, зарим хэнэггүй мотоциклийн жолооч нар эхнэр, хүүхдийнхээ хөл гарыг хугалсан явдал гарсан байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ