Улаанхуаранд өргөтгөл замыг шинээр барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанхуаранд 4 км өргөтгөл замыг цогц гудамж, замын жишгээр шинээр барина.
Тодруулбал, Улаанхуарангийн
автобусны эцсээс Амгалан
дулааны станцын хойгуур гарч, Улиастайн автобусны эцсийн буудал хүртэл холбосон
4 км замын зураг төслийг боловсруулж байна. Ирэх онд бүтээн байгуулалтыг
эхүүлнэ. Нийслэлийн түгжрэлийг, ялангуяа хотоос зүүн тийш гарч буй Улиастай, Амгалан, Хужирбулан
чиглэлийн ачаалллыг багасгах ач
холбогдолтой. Цогц
гудамж, зам нь иргэдийн алхах, дугуй, авто машин, нийтийн тээврээр аюулгүй
зорчих нөхцөл бүрдүүлдэг аж.
Замын
хөдөлгөөнд оролцогчдын нас, чадвар, тээврийн хэрэгслийн төрлөөс үл хамаарч,
тэднийг аюулгүй, тохитой зорчих
нөхцөлийг бүрдүүлсэн гудамжуудыг уг авто замд төлөвлөжээ. Явган зорчигчтой, дугуйн тусгай замтай, зам хөндлөн
аюулгүй гарах гарц, аюулгүй арал, жигд зорчих хэсэг, замын дагуух авто
зогсоолтой гудамжийг барих нь цогц гудамж, замын онцлог болохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.