ОХУ Каспийн тэнгисээс пуужингийн цохилт өгчээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-08 15:09:44

МОСКВА. /NHK/. Каспийн тэнгис дэх байлдааны хөлөг онгоцноос Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд пуужингийн цохилт өглөө гэж ОХУ мэдэгдэв.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Сочи хотын өмнөд хэсэгт байхдаа уг кампанит ажлын талаар Ерөнхийлөгч Владимир Путинд тайлагнасан байна.

Каспийн тэнгис дэх ОХУ-ын байлдааны дөрвөн хөлөг онгоцноос “Калибр” далавчит пуужин 26-г харвасан гэж тэрбээр тайлбарлажээ.

1500 км-ийн зайнаас “Лалын улс”, “Нусра Фронт”, “Аль Каида”-гийн Сири дэх салбар бүлэглэлийн 11 байрлалыг пуужингийн цохилтоор устгасан гэж Шойгу мэдэгдэв.

Пуужингууд Иран болон Иракийн агаарын орон зайгаар дамжин Сирид хүрсэн байна.

Агаараас цохилт өгөх ажиллагаагаа есдүгээр сарын сүүлээр эхлүүлснээсээ хойш ОХУ анх удаа тэнгисээс босогчдын байрлалд цохилт өгсөн нь энэ юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ