СҮХБААТАР: БНСУ-ын Вонгванг их сургуультай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Эрүүл мэнд, анагаах
ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Вонгванг их сургуультай Сүхбаатар аймаг хамтран ажиллаж, сурагч болон эмнэлгийн эмч,
ажилтнуудаа сургана.
Тодруулбал, БНСУ-ын Иксан хотын Вонгванг их сургуулийн Гадаад
харилцааны хэлтсийн дарга, тус сургуулийн гадаад оюутан хариуцсан ахлах
мэргэжилтэн, Вонгванг Их сургуулийн Монгол дахь төлөөлөгчид өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа
болон
Баруун-Урт
сумын
Ерөнхий
боловсролын сургуулийн захирлуудтай
уулзав.
Уулзалтаар Сүхбаатар аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг Вонгванг их сургуульд суралцуулах, эмч сувилагч нарыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Уг хамтын ажиллагаа нь бодит ажил хэрэг болох бүрэн боломжтой бөгөөд ойрын хугацаанд албажуулна гэдгийг талууд мэдэгдлээ.