ДОРНОД: Аймгийн Засаг даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Засаг даргаар Борын Бат-Эрдэнийг томиллоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 24 дүгээр хуралдаанаас
аймгийн Засаг даргад Борын Бат-Эрдэнийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий
сайдад санал болгож уламжилсан юм.
Түүний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2020-2024
онд сонгогдон ажиллаж байгаа.
Ийнхүү аймгийн шинэ
Засаг дарга үүрэгт ажлаа хүлээн авч, төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт
хэрэгжүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажиллахаа илэрхийлэн тамгаа
гардан авлаа.