Хятадын өндөр албан тушаалтанд бүх насаар нь хорих ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-13 13:59:14

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Хайнань мужийн дэд захирагчаар ажиллаж байсан Тан Ли-г авлигын хэрэгт холбогдуулан бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.

Тус улсын Гуанжоу хотын шүүхээс өнөөдөр гаргасан тогтоолд дурдсанаар, Тан Ли-гийн улс төрийн алба хаших эрхийг бүх насаар нь хасч, түүний бүх эд хөрөнгийг хурааж авах аж. Түүний буруу замаар олж авсан эд хөрөнгийг улсын өмч болгоно.

2001-2014 онд тэрбээр Сычуань болон Хайнань мужид өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглах замаар аж ахуйн нэгжүүдийг өргөжүүлэх, барилгын төслүүдийг хэрэгжүүлэх болон арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд тусалсныхаа хариуд 86.25 сая юань буюу 12.8 сая доллароор хэмжигдэх мөнгө болон бэлэг сэлтийг бусдаас авсныг шүүх тогтоосон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ