Оросын тамирчны Олимпын алтыг хураах шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-10-12 11:36:17

ЛОНДОН./BBC/. Оросын тамирчин Татьяна Белобородова-гийн 2012 оны Лондонгийн Олимпын наадмын дүүгүүр шидэлтийн төрөлд хүртсэн алтан медалийг хураах шийдвэрийг Олон улсын Олимпын хороо гаргажээ.  

Оросын хөнгөн атлетикчаас дөрвөн жилийн авсан сэргээшийн шинжилгээний сорилыг дахин шалгахад дегидрохлорметилтестостерон /туринабол/ гэдэг хориотой бодис илэрсэн байна.  

Т.Белобородова нөхөрт гараагүй байх үеийнхээ Лысенко гэсэн овогтойгоор Лондонгийн Олимпод оролцон, дүүгүүрийг 78,18 м-ийн зайд шидсэнээр Олимпын дээд амжилт тогтоож байжээ.  

ОУОХ-ны шийдвэрээр түүний хүртсэн алт медалийг хурааж, Лондонд хоёрдугаар байр эзэлсэн Польшийн тамирчин Анита Влодарчикт олгох юм.  

Өмнө нь 2005 оны ДАШТ-ний үеэр Т.Белобородова-гаас авсан сэргээшийн шинжилгээний сорилыг дахин шалгахад хориотой бодис илэрсэн тул түүний тэмцээнд оролцох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч байжээ.

Б.Адъяахүү     

Холбоотой мэдээ