Бүх нийтийн цэвэрлэгээнд байгууллагууд идэвхтэй оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан хотын ойн өдрийг угтаж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын хамтарсан албан даалгаврын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээг Захирагчийн албанаас зохион байгуулж явуулав.
Нийтийн цэвэрлэгээг Дархан сум, Дархан-Сэлэнгэ хаалга, Дархан-Улаанбаатар хаалга, Хот хоорондын зам зэрэг гурван хэсэгт хувааж байгууллагуудыг хуваарилж хийжээ. “Уг цэвэрлэгээнд аймгийн ОБГ, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, ХХҮГ, МХГ, ЭМГ, Боловсролын байгууллагууд, Дархан сумын 18 баг, Их дээд сургуулиуд зэрэг 60 орчим байгууллагууд оролцсон байна. Бүх нийтийн цэвэрлэгээ нь иргэдэд ая тухтай, цэвэр орчинд ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Иймд иргэд байгууллага бүхэн идэвхтэй оролцох ёстой. Энэ удаа байгууллага, иргэд идэвх санаачлагатай оролцлоо” гэж аймгийн Захирагчийн албаны дарга Д.Равжаадэлгэрэх яриад гэвч оюутнууд болон хувийн ЕБС-иуд идэвх муутай оролцсон.
Тиймээс дараа дараагийн нийтийн цэвэрлэгээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж идэвхтэй оролцоно гэж найдаж байна гэлээ.
Б.Норовсамбуу