Бэлгийн замын болон сүрьеэ өвчнийг илрүүлэх явуулын үзлэг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Эрүүл мэндийн газраас бэлгийн замын болон сүрьеэ, хүүхдийн харааны өвчлөлийг эрт илрүүлэх явуулын үзлэг оношлогоог бүх суманд явуулах гэж байна.
Явуулын үзлэгийн баг маргаашаас эхлэнэ. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас “Залуу шинэ үе”, “Шинэ цус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж саяхан дууссан. Энэ хөтөлбөр нь 15-18, 15-30 насны залуусын бэлгийн эрүүл мэндийн үзлэг хийх ажил байсан юм.
Бэлгийн замаар дамжих халдвар тус аймагт 30 жилийн турш өндөр явж ирсэн ч сүүлийн 4 жилийн хугацаанд илрүүлэг үзлэгийг сайн хийж “Эрүүл цус” аяныг амжилттай хэрэгжүүлснээр өвчний тархалтыг нийт хүн амын дунд бууруулж чадсан. Иймд энэ ажлыг бусад аймаг цаашлаад улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор Зүүн болон говийн бүсийн 7 аймгийн эмч, мэргэжилтнүүд саяхан тус аймагт зөвлөлдсөн билээ.
Б.Туяа