М.Шарапова теннисний талбайдаа эргэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-10-11 15:22:20

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Оросын нэрт теннисчин Мария Шарапова АНУ-ын Лас-Вегас хотод болсон хандивын тэмцээнд оролцлоо.

Тэрбээр 16 настай Америкийн өсвөрийн тамирчин Тейлор Жонсонтой хослон, Мартина Навратилова-Лизель Хубер нарын хослолтой тоглож 2-5 харьцаагаар хожигджээ. Хоёр дахь тоглолтод Шарапова- Жон Макинрой нарын хослол Навратилова-Энди Роддик нарыг 5-3 харьцаагаар ялсан байна.  

Уг хандивын тэмцээнээс олсон орлогыг ДОХ-той тэмцэх Элтон Жоны санд хандивлах ажээ.

Сануулан дурдахад, хориотой эм хэрэглэсэн гэх үндэслэлээр Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг энэ оны 1 дүгээр сарын 26-наас эхлэн хассан билээ. Австралийн Нээлттэй тэмцээний үеэр түүнээс авсан сэргээшийн дээжинд мельдоний гэдэг эм илэрсэн юм. Хожим нь Спортын арбитрын шүүхээс түүнд тавьсан хоригийг 24 сараас 15 сар болгосон байна.

Шарапова 2017 оны 4 дүгээр сарын 26-наас эхлэн албан ёсны тэмцээнүүдэд оролцож эхлэх юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ