Цэрэнноровын гудамжны авто замыг хааж, шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. БГД-ийн нутаг дэвсгэр УБТЗ-ын эмнэлгийн зүүн талын уулзвараас “Наран” супермаркетын хойд уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 25-ны өдрийн 12:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засна.
Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн
шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулах, хашлага солих,
тэмдэг, тэмдэглэгээг хийх юм. Иймд
жолооч нар бусад замыг сонгон
хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээлжээ.