"Флорида Пантерс" Стэнлийн цомыг хүртэхэд ганцхан хожил үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-14 12:10:17

ОТТАВА, 2024 оны зургаадугаар сарын 14 /TASS/. Америкийн Үндэсний хоккейн лигийн финалын цувралын гурав дахь тоглолтод "Флорида Пантерс"-ын хоккейчид "Эдмонтон Ойлерс" багийг талбайд нь 4:3-аар хожлоо. 


Хожсон багаас Сэм Райнхарт (тоглолтын 19 дэх минут), Владимир Тарасенко (30 дахь минут), Сэм Беннет (34 дэх минут), Александр Барков (36 дахь минут) нар, хожигдсон багаас Уоррен Фёгеле (22), Филип Броберг (47), Райан Маклауд (55) нар шайб оруулжээ. "Флорида Пантерс" багийн орос хаалгач Сергей Бобровский 35 цохилтоос 32-ыг нь хаасан байна. 


"Эдмонтон Ойлерс" багийн ахлагч, төвийн довтлогч Коннор Макдэвид хоёр удаа оновчтой дамжуулж, энэ улирлын плей-оффын үеэр өгсөн оновчтой дамжуулалтынхаа тоог 29 болгожээ. Ингэснээр тэрбээр 21-р зуунд (2019/20 оны улиралд) тогтоосон “Тампа Бэй Лайтнинг” багийн орос довтлогч Никита Кучеровын (27) амжилтыг эвдлээ.


Цувралын дөрөв дэх тоглолт зургаадугаар сарын 16-нд "Эдмонтон Ойлерс"-ын талбайд болно.

Холбоотой мэдээ