Хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээр манай улс 85 дугаарт эрэмбэлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-13 16:05:34

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дэлхийн эдийн засгийн чуулганаас өчигдөр нийтэлсэн “Global Gender Gap Report 2024” хүйсийн эрх тэгш байдлын тайланд Монгол Улс дэлхийн 146 орноос 85 дугаарт эрэмбэлэгджээ.


Улс орнуудыг “Эдийн засгийн оролцоо ба боломж”, “Боловсролын түвшин”, “Эрүүл мэнд ба Амьд үлдэх боломж”, “Улс төрийн эрх мэдэл” гэсэн дөрвөн дэд шалгуураар үнэлсэн байна. Монгол Улсын хувьд 146 улсаас “Эдийн засгийн оролцоо ба боломж” шалгуураар 43, “Боловсролын түвшин” шалгуураар 1, “Эрүүл мэнд ба Амьд үлдэх боломж” шалгуураар 1, “Улс төрийн эрх мэдэл” шалгуураар 120 дугаарт жагсжээ. 


Эдгээрийг дундажлахад 0.705 ерөнхий үнэлгээгээр 85 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 оны үнэлгээнээс таван байраар ухарсан үзүүлэлт болсон байна.


Манай улсын хойно Итали, БНСУ, Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд жагссан байна.

Холбоотой мэдээ