СҮХБААТАР: Зүүн бүсэд 76 нэр дэвшигч өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-11 10:56:33

Баруун-Урт 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт 17 нам эвсэл, бие даагчаас бүрдсэн 76 нэр дэвшигч долоон мандатын төлөө өрсөлдөнө.


МАН, АН, ХҮН, Иргэний хөдөлгөөний намууд мандатын тоогоор гишүүдээ нэр дэвшүүлсэн. Бусад нь 2-5 хүртэлх нэр дэвшигчтэй байгаа бол бие даагч дөрөв байна.


Нийт нэр дэвшигчийн 18 нь эмэгтэй байна.


Энэ удаагийн сонгуулийн 12 салбар хороо, 65 хэсгийн хороонд нийт 630 төрийн албан хаагч ажиллана. 

Холбоотой мэдээ