Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-06 17:09:11

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өнөөгийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоог байгуулж, 175 хоршоо зээл авсан байна.

Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагджээ.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ.
  

Холбоотой мэдээ