Хөлбөмбөгийн клуб стандартын бөмбөгтэй боллоо

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 10:59:56

Хөвсгөл аймагт сүүлийн үед ихээхэн хөгжиж буй спортын нэг нь хөлбөмбөг юм. Өнгөрсөн жил Монгол Улсад хоёр дахь стандартын зүлэгжүүлсэн талбай ашиглалтанд орж хөлбөмбөг сонирхогчийн тоо нэмэгдэж байгаа ч стандартын бөмбөг дутагдалтай байжээ.

"Хилэнт мөрөн" клубээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хүсэлт гаргаж Монголын хөл бөмбөгийн холбоонд хандаж дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч стандартын бөмбөгнүүд илгээснийг гишүүний бие төлөөлөгчийн газраас клубын удирдлагад гардуулан өглөө. Цаашид хөлбөмбөг сонирхогчдыг дэмжин хичээлүүлж аймгийнхаа нэрийг улсад төдийгүй дэлхийд гаргах тамирчидыг төрүүлэхийг зорьж байгаа ажээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ