Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам угсарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-27 13:44:38

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах, ус их тогтдог зам талбайд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа.


Мөн хоёр насос худаг суурилуулж байгааг ирэх сарын нэгэн гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус их тогтдог газруудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн билээ. 



Холбоотой мэдээ